5n tolgoi uurhai baklavrin zereg gorilson diplom

2012 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Mandaa

Таван толгой ххк-н товч танилцуулга

Таван толгой нүүрсний уурхайн орд газар нь Түшээт хан аймгийн Говь түшээт гүний хошууны их шанхай уулын ойролцоо нутаг Цэций уулын баруун хойд арын буюу одоогоор Өмнөговь аймгийн Цогт цэций сумын Цагаан овоо багын нутагт таван жижиг толгойн нэрээр нэрлэгдэн оршин байдаг. Тус орд газар нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас зүүн тийш 98км Цогтцэций сумаас 15км Улаанбаатраас 550км буюу далайн түвшнээс дээш 1500-1830 м өндөрлөгт оршдог. 1890 оны үеэс газрын хөрсөн дээр гарсан нүүрсийг орон нутгийн дархчуул ашиглаж хаттай төмрийг уяраан хайч, хутга, хавх хийн улмаар ардын хувьсгал ялсаны дараагаар хөдөө нутагт, үйлдвэр аж ахуй, айл өрхийн түлшний хэрэгцээнд тэмээн хөсгөөр тээвэрлэн хэрэглэж байгаад 1940-н оноос авто тээврээр тээвэрлэн, үнэ тариф тогтоон өргөн хэрглээний таваар болгон ашиглах шийдвэр гарсан. 1986 оноос 4р уурхайгаас нүүрс олборлон Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станц болон сумууд, мөн Дундговь аймгийн хэрэгцээний нүүрсийг нийлүүлж ирсэн ба 2004 оноос гадаадад экспортолж эхэлсэн. Таван толгой нүүрсний уурхай нь орон нутгын өмчтэй компани бөгөөд одоогын байдлаар 204 ажилчидтай ба үүнээс Инженер техникийн ажилчин 20, эмэгтэй нь 53, дундаж цалин 548,8мян/төг. Технолоогийн тоног төхөөрөмж нь жилд 4-р уурхайгаас 1сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд нийт 25тн-ийн Автосамосвал 19ш, 1-3м3 шанагны багтаамжтай экскаватор 12ш байна. 2010-2011онд туслан гүйцэтгэх гэрээгээр 4-5 компанитай ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор 10 экскаватор, 60 гаруй автосамосвал ажиллаж байгаа тоо байна. Туслан гүйцэтгэх гэрээгээр 4-р уурхайгаа хөрс хуулалтын ажлыг хийлгэж байна. 1м3 хөрс хуулах өөрийн өртөг нь 4724,58 төгрөгөөр тооцож байна. Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр 2004онд 1сая тоннын хүчин чадлаа өсгөх ТЭЗҮ батлуулсан ба одоогоор 3 саяын хүчин чадлыг нэмэгдүүлэх ТЭЗҮ батлагдаагүй.

Ашиглалтын жилүүд

Лицензийн талбай дахь нөөц 1988онд батлагдсанаар

2010 оны байдлаар

2011 оны байдлаар

4-р пласть 89га

19857.45

3294.3

10844,68

4000

6844,68

8-р пласть 80га

8006.6

1616.15

1964,47

1800

164,47

нийт

4913.45

12809,4

5800

7009,15

Он цагийн товчоон

- 1934-1935 оноос эхлэн чулуун нүүрс байдаг гэдгийг нутгийн ардууд уран дархчуул тухайн үедээ мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн.

- 1936 оноос сум аймгийн хамгаалалтанд ивч гар аргаар олборлож хэрэглээнд хэрэглэж эхэлсэн.

- 1966.04.18 өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124-р тогтоолоор улсын мэдэлд авч үйлдвэрийн аргаар ашиглахаар болон улсаас хэсэг томилон ажиллуулж эхэлсэн.

- 1967.05.01 өдрөөс эхлэн өөрийн үндсэн захиргаатай болж анхны жилийн төлөвлөгөөгөө 133,3%-р давуулан биелүүлж байсан.

- 1978-1980 онуудад техникийн шинчлэл хийн ЭО 5111, СБМ-2, Краз 256, самосвал ЭСД-100 станцуудаар хангагдаж ирсэн

- 1994.12.05 таван толгой нүүрсний уурхайн зах зээлийн нөхцөлд зохицон засгийн газрын өмч хувьчлалын комиссын хурлын 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан Тавантолгой ХХК болсон

- 1995 оноос орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн

- 1995-1999 онуудад уурхайн олборлолтыг 4,8-р пластуудаас нэгэн зэрэг олборлож эхэлсэн

- 2004 оноос БНХАУ-д нүүрс экспортлох гэрээ хийснээр борлуулалтын хэмжээ эрс нэмэгдэж ашигтай ажиллах болсон

- 2005 онд Тавантолгойн уурхайн 40 жилийн түүхэнд анхны гавъяатаар ахмад уурхайчин Ц.Борхүү тодорч гавъяат уурхайчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан

- 2007.08.29 өдөр Тавантолгой хк түүхэндээ нэг жилд экспортонд 1 сая тонн нүүрс борлуулсан

- 2008 онд өмнөх амжилтаан улам бататган 2 сая тонн нүүрс олборлон борлуулсан

- 2009 онд өмнөх амжилтаан улам бататган 2,7 сая тонн нүүрс олборлон борлуулсан. Төлөвлөгөөг 135%-иар давуулан биелүүлсэн.

- 2010 онд өмнөх амжилтаа түүхэн шинэ бүтээлийг бий болгон 5,1 сая тонн нүүрс олборлон борлуулсан.

Тавантолгойн ХК-ийн үйл ажилгааны удирдлага зохион байгуулалтын бүтэц нь дотроо:

- Төлөөлөн удирдах зөвлөл

- Захиргаа удирдлагын хэлтэс

- Санхүү хангамжын алба

- Нийтлэг үйлчилгээний алба

- Уулын алба

- Коксын цех

- Техник механикын хэсэг зохион байгуулалттай явагдаж байна.

2010 оны байдлаар 204 н хүний төлөвлөгөөт орон тоотой ажиллаж ирсэн. Нийт ажилчин алба хаагчдын 40% нь байгууллагийн орон сууцанд амьдардаг.

Манай уурхай нь :

- Монгол улсын үйлдвэр худалдааны яамны салбарын тэргүүний байгууллага

- Монгол улсын Түлш эрчим хүчний Яамны салбарын тэргүүлэх байгууллага

- Өмнөговь аймгийн 2007,2009 оны шилдэг байгууллага

- Монгол улсын ХАҮТ-ийн 2008 оны шилдэг аж ахуйн нэгж байгууллага

- 2007 оны топ 100н аж ахуйн нэгжийн 22 дугаарт

- 2007 оны монгол улсын тэргүүний татвар төлөгч байгууллага

- 2008,2009,2010 оны өмнөговь аймгийн шилдэг аж ахуйн нэгж

- 2008,2009,2010 оны Топ 100н аж ахуйн нэгжийн эхний 10

- 2010 оны манлай татвар төлөгч байгууллага

- 2010 оны татвар төлөлтийн хэмжээгээр монгол улсад 2-рт байна

Мөн 2006 онд тавантолгой уурхай байгуулагдасны 40-н жилийн ой 08-р сарын 09-нд болж өнгөрсөн. 40-н жилийн ойн баяр болохтой тохиолдуулан олон олон бүтээлч ажилуудыг хийсэн 2007,2008 онуудад ажилтан албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч 16 айлын орон сууц шинээр барьж Тавантолгой тосгоны цэвэр бохир ус дулааны шугам сүлжээг иж бүрнээр нь шинчлэн солисон. Мөн үйлдвэрлэлийн хэмжээ ихсэхийн зэрэгцээ үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг шинээр бариж ашиглалтанд өгсөн. Авто засварын байр, 150 тонн тэсрэх материалын агуулах 450-500кВт хүчин чадал бүхий цахилгаан үүсгүүр 150тн электрон пүү интернэтийн сүлжээ зэрэг олон бүтээн байгуулалтын жил байлаа. Ордын болон районы геологийн судалгааны товч түүх

Ордын геологийн судалгааг эрэл үнэлгээний ажлаар ордын бүх талбайн хэмжээнд (100км2) баганат өрөмдлөгөөр нүүрсний давхрагын хамгийн гүн хэсэгт 635м хүртэл судалсан. Урьдчилсан хайгуулыг таван толгойн силклиналын хойд жигүүр буюу баруун өмнөд ба Цанхийн ордын хэмжээнд 40км2 талбайд 320-340м гүнтэй судалсан. Нарийвчилсан хайгуулыг Цанхийн ордын эхний ээлжинд олборлолт явуулах хэсэгт хайгуулын 1-8 шугамын хооронд буюу атирианы бага налуутай хойд хэсэгт 10км2 талбайд хийсэн. Энэхүү талбай нь гидрогеологи, уул геологийн нөхцөл болон нүүрсний чанарын хувьд хамгийн боломжтой хэсэг юм.

Ордын геологийн тогтоц

Таван толгойн нүүрсний орд нь Өмнөговийн нүүрсний ай савын Улааннуурын хотгорын баруун хэсэгт таван толгойн хотгор бүтцийн хэсэгт байрлна. Орд нь геологийн тогтоцын хувьд дээд пермийн таван толгойн болон цанхийн нүүрс агуулагч хурдас түүний доор оршиж буй доод пермь – дээд чулуун нүүрсний настай ба Цогтцэцийн галт уулын болон тунмал гаралтай зузаалгаас бүрднэ. Доод пермь- дээд чулуун нүүрсний настай чулуулгийн зузаалга нь ордын зүүн хойд, баруун өмнөд хэсгийн өндөрлөг хэсэг болон синкналь хотгорын төв хэсгээр тархсан. Ордын баруун хойд хэсгээр Цанхийн том хэмжээний хагарлыг хадгалж үлдсэн бөгөөд ихэвчлэн хар өнгийн аргиллит мөн алевролит, элсэн бүс дайрч өнгөрдөг. Нүүржилт бүхий цанхийн зузаалга нь ургамал, амьтний үлдэгдлийг ихээр хадгалж үлдсэн чулуулгаас бүрдсэн хурдсанд агуулагддаг.

Таван толгойн зузаалгийг найрлга, геологийн тогтоц болон нүүрсжилтийн түвшингээр нь доод дунд дээд гэсэн 3 хэсэгт хуваасан.

Доод: Зузаалагт 0-оос 4 давхрагын хоорондох хэсэг хамаарах бөгөөд ихэвчлэн алевролит. Жижиг ширхэгтэй элсэн чулуу хааяа аргиллитаас бүрдсэн нилээд нийлмэл тогтоцтой Энэ хэсэгт нүүрсний 0,3,4 гэсэн гурван давхарга байдаг. Эдгээрээс 0 давхарга нь зузааны хуьвд нилээд тогтворгүй харин 3,4 давхарга нь нилээд тогтвортой зузаантай учир энэ хэсэгт нарийвчилсан хайгуул хийсэн. Доод зузаалга нь нийт талбайн хэмжээнд жигд тархсан 240-260м зузаантай

Дунд : Зузаалгат 5 давхрагын таазнаас 9 давхрагын улны хоорондох хэсгийг хамааруулсан. Энэ зузаалга нь ногоон өнгийн конгломерат. Гравелит. Элсэн чуулуу бүхий хэмхэгдэс хурдаснаас бүрдсэн нилээд нийлмэл тогтоцтой. Мөн энэ хэсэгт нүүрсний 8,9 гэсэн 2 зузаан давхарга (15м) багтна.

Дээд : зузаалга нь нүүрсний 10 ба 15-р давхрагын хооронд орших алевролит, саарал өнгийн гравелит, элсэн чулуулгаас бүрдсэн, нийлмэл тогтоцтой, хамгийн зузаан хэсэгтээ 270м хүрдэг. Нүүрслэг хурдасыг агуулагч таван толгой брахисинклиналь хотгорын зузаан нь 820-910м хүрдэг. Дээд пермийн хурдасын дээр дээд цэрдийн хурдас өнцөгийн үл нийцлэлээр байрладаг. Тэдгээр нь баян ширээгийн зузаалагт хамаарах улаан, ногоон өнгөтэй, нягт шавраас бүрдэнэ. Цэрдийн хурдас нь газрын гадаргууд ил гарсан байх ба зарим хэсэгтээ дөрөвдөгчийн сэвсгэр хурдсаар хучигдсан байна. Дөрөвдөгчийн хурдас нь үндсэндээ шороонцор, элсэнцэр, хааяа шаварлаг элснээс бүрддэг бөгөөд зузаан нь 4.5-5.0м хүрдэг.

Таван толгойн нүүрсний ордын 8-р давхаргийн геологийн тогтоц нь дээд пермийн галавийн таван толгойн зузаалагт хамаарна энэ зузаалагт нь синклиналь атрианы төвд оршдог. Нүүрс агуулсан хурдасыг чулуулгийн онцлогоор нь 3-н үед хуваана. Доод үед давхарга ба тэдгээрийн хоорондох хар саарал алевролит. Аргиллет. Цайвар саарал, элсэн чулууны үе багтана. Дөрөвдөгчийн нуурын гаралтай цайвар саарал элсэнцэрийн 2-10м зузаан сэвсгэр хурдас ордыг хучиж байна. Нарийвчилсан хайгуул хийсэн талбай техтоникийн хувьд энгийн тогтоцтой бөгөөд Таван толгойн синклиналийн хойт жигүүрт оршино. Эвдрэл хагарал нөөц , хугарал хэлбэрийн хэд хэдэн тасралт тогтоогдсон бөгөөд шилжилтийн амплитуд нь 1-65м байна.

Тектоник

Ордын үндсэн структур нь Таван толгойн брахисинклиналь хотгор юм. Бусад атриажилийн элементэд Цанхийн антиклиналь гүдгэр түүнтэй нэг цаг үед үүссэн синклиналь хотгор орно. Энэхүү атриат стуктур нь нилээд нийлмэл тогтоцтой. Зүүн хойш чиглэсэн том хэмжээний хагарлын бүсэд байрладаг. Уг хагарлын бүс нь нүүрс агуулагч зузаалгыг Девоны хурдсаар хучиж өгсөн . Нарийвчилсан хайгуулыг брахисинклиналь хотгорын хойд жигүүрийн хэсэгт нэг ба найман хайгуулын шугамын хооронд хийж тектоникийн бүтцийг нь тодруулсан. Жигүүрийн хэсэг нь бараг өргөргийн дагуу 9,0-10.5 км сунасан. 1,5-4км өргөнтэй байна. Жигүүрийн захын хэсэгт чулуулаг нь бараг хэвтээ байрлалтай ­1300м-ийн түвшингээс доош хэсэгт бага зэрэг налуутай болж 200 хүрдэг

Ордын гедрогеологийн нөхцөл

.

Тус орд нь гидрогеологийн хувьд ил аргаар олборлолт явуулхад хамгийн боломжтой тогтоцтой. Эхний ээлжинд олборлолт явуулах талбайн хэмжээнд уурхайд урсан орох усны хэмжээ нь 2000м3 хоног байгаа бөгөөд түр зуурын хүчтэй бороотой үед ихэсч болох юм. Унданы усны хэрэгцээг Балгасын Улаан нуурын хотгорын газрын доорхи цэнгэг усны ордоос хангах боломжтой. Гидрогеологийн хувьд орд орчимын районыг

1. Таван толгойн хотгорын захын хэсгийн девон, карбон, пермийн ус агуулсан хэсэг

2. Энэ хотгорын төвийн хэсгийн дээд пермийн настай тавантолгойн хагас хадархаг хцрдсанд агуулагдаж буй хэсэг гэж 2 хувааж болно.

Ордын хэмжээнд газрын доорхи усны тархалт бага, янз бүрийн ан цавын ус 4.4-28м гүнд илэрдэг. Уст үеийн зузаан нь 60-80м гүнээс зарим хэсэгтээ 130м-ийн гүнээс эхэлдэг. Уст үеийн усны ундрага нь цооногт хийсэн хэмжилтээр усны түвшинг 10-60м бууруулахад 0.5-2.1лсек байна. Ордын хэмжээнд газрын доорхи усны хувийн ундарга 0.01-0.09лсек ус шүүрүүлэлтийн коэффициент нь 0.5-1.0м3хон-оос бага. Ус нэвтэрүүлэлт нь дунджаар 5-10м2 хон. Уст үе агуулагч чулуулаг нь элсэн чулуу, гравелит болон шаварлаг алевролит, элсэн чулууны үеүд байна.Ордын хэмжээнд даралттай усны давхарга байхгүй. Уурхад урсан орох усны хэмжээг дээд пермийн газарын доорхи ус гадаргуугаас хур тундасны ус гэсэн 2 эх үүсвэрээр тооцоолсон. Энэхүү тооцоог хийхдээ ордын гидрогеологийн нөхцөл болон доорхи үзүүлэлтүүдийг үндэслэн хийлээ. Үүнд: шүүрүүлэлтийн коэффициент 0.18мхон ус агуулагч давхаргийн зузаан m=51-100м ба 39-320м ус нэвтэрүүлэлтийн коеффицент Кm=9.18-16.2м2хон пьезо нэвтэрүүлэлтийн коэффицент a=1.19х104, хоногт унах хамгийн их хур тундасны хэмжээ 2.5мм

Дээрхи үзүүлэлтүүдийг үндэслэж уурхайд урсан орох усны хэмжээг тооцоолж үзэхэд газарын доорхи ус Q=1873м3цаг=164лсек болж байна. Энэхүү тооцооноос үзэхэд уурхайд урсан орох гадаргуугийн хур тундасны ус олборлолтонд хүндрэл учруулж болзошгүй учир уурхайг тойруулж ус зайлуулах шуудуу малтах шаардлагатай. Нүүрсний ордод гидрогеологийн судалгаа хийгдсэн бөгөөд олборлолт явуулж байгаа хэсэгт шүүрэн ундарч байгаа ус нь пермийн галаьын тунамал, бялхмал хурласны завсарын ан цаваар газрын гадаргуугаас доош 15-20м гүнд орших бөгөөд түүний ундрага 0.5-261лсек болно. Энэ нь олборлолтонд сөргөөр нөлөөлдөг. Өмөн нь ухаж усаан цуглуулж усыг насосоор татаж газарын гадаргуу гаргаж сувгаар урсгах замаар шийдэж байсан бөгөөд одоогийн байдлаар зөвхөн гүний усны дээд түвшингээр нүүрс олборлож байна. Цаашид дээрхи аргыг түр хэргэлэх ба шүүрүүлэлтийн цооног байгуулах арга хэмжээ авдаг.

Ус шүүрүүлэлт

4-р уурхайн хөрсний усыг СМП-5030 болон хятадын өндөр хүчин чадал б бүхий насосоор уурхайн зүүн хойд хэсэгт ухсан зумф болон баруун урд хэсэгт байрлах зумфнээс 100-110мм бүхий тусгай зориулалтын даацын шланкаар 20-35м өндөрт гарган 60-80м газар усан шахуургаар зайлуулаж цааш нь шуудуу татан урсгана.

8-р уурхайн хөрсний усыг СМП5030 болон хятадын өндөр хүчин чадал бүхий насосоор уурхайн баруун урд хэсэгт байрлах зумфнээс 100-110мм бүхий тусгай зориулалтын шланкаар 20-25м өндөгт гарган 60-80м газар усан шахуургаар зайлуулан цааш нь шуудуу татан урсгана.Дээрх гаргасан уснаасаа усны машиндаа соруулан авч хөрсний дотор замууд болон овоолгын замуудад усалгаа хийж гүйцэтгэдэг.

Цахилгаан хангамж

Таван толгойн нүүрсний уурхайн тосгоны цахилгаан хангамж нь 456кВт цахилгаан эрчим хүч хүчин чадалтай BF-v625 моделийн 2 дизель генератороор хангаж байна. Тус дизель генераторуудыг 2008оны 11-р сарын 25-нд ашиглалианд хүлээж авсан бөгөөд уурхайн тосгоны хэрэглэгчдэд болон өмнөговь аймгийн Цогт-цэций сумын нийт 600 гаруй айл өрх, албан газар, засвар, бусад үйлчилгээний газруудыг цахилгаан эрчим хүчээр 24 цагаар тасралтгүй хангадаг ба 10кВт-ийн цахилгаан дамжуулах агаарийн шугам 12км, 10кВт-ийн 400кВа КТПН 1 бүрдэл, 10кВт-ийн 160кВа АТП 2 бүрдэл, 0.4кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 4.3км нөөцийн болон зөөврийн хэрэгцээнд АД-100 дизель генератор 2,60кВт хүчин чадалтай дизель 1 бүрдмэл зэргийг ашиглан цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн дамжуулж хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж ажиллаж байна. 4,8-р уурхайн гэрэлтүүлэг болон хэрэгцээнд САТ-ын Allmond tower-6 кВа хүчин чадал бүхий 6-н бүрдмэл зөөврийн цамхагт гэрэлтүүлгийг зөөвөрлөн ажлын талбайнуудыг болон овоолгын талбайг гэрэлтүүлэн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдалыг ханган ажиллаж байна.

Уурхайн ашиглалт нүүрс олборлолт хөрс хуулалт

Таван толгой ХК нь А287 тоот, А11945 лицензийн дагуу Таван толгойн ордын 8 болон 4 давхаргаас 2011 онд төлөвлөсөн нүүрс олборлохоор ашигт малтмалын хуульд нийцүүлэн уулын ажлын төлөвлөгөөг боловсрууллаа. Энэ дэвхаргад өнгөн хэсэгтээ шавар, шавранцар, элсэнцэр бүхий хөрсөөр хучигдсан байх бөгөөд түүнээс доош нүүрсний завсар хооронд алевролит, аригллит жижиг ба дунд ширхэгтэй элсэн чулууны үеүүд оршино. Нүүрс нь гялгар ба бүдэг гадаргуутай, бутрамтгай, хар хүрэн ба хар өнгөтэй бөгөөд зарим хэсэгтээ нүүрсчсэн аргиллит, аливролиттой үелэн тогтожоо. Ашиглалт явуулж байгаа уурхайн өмнө захаар өргөргийн дагуу сунаж тогтсон текионикийн хагарлаар таслагдсан, тасарсан хэсэг нь зүүн зүгт 2-3км орчим зайд шилжин зөржээ. Олборлолт явуулж байгаа энэ давхарга нь синклиналь структурын зүүн ба зүүн өмнөд жигүүрт, баруун хойшоо 200-300 аар унаж налуу байдлаар тогтсон баруун ба баруун хойд зүг рүү хөрс чулуулаг нь улам зузаарч хөрс хуулалтийн итгэлцүүр нь улам ихсэж олборлолтыг хүндрүүлж байгаа учраас уурхайн техник эдийн засгын бололцоо муу, техник тоног төхөөрөмж хуучирсан, хүчин чадал хүрэхгүй байгаа зэргээс шалтгаалж энэ чиглэлд ойрын жилд ашиглалт явуулах боломж муутай байсан ч техник шинчлэл хийснээр ашиглахаар төлөвлөлөө. Нүүрсний 4-р хэсэгт, 8-р уурхайн баруун хойд, баруун урд уулын ажлыг явуулж 2011 оны хөрс хуулалт, нүүрс олборлолтыг 2 уурхайд зэрэг явуулхаар төлөвлөгөөг хийлээ. 2011 оны ашиглалтын явцад нүүрсний 4-р давхаргаас 1.0 сая тонн нүүрс олборлож 3.4сая м3 хөрс хуулах 8-р давхаргаас 1.0сая тонн нүүрс олборлож 690.0м3 хөрс хуулхаар уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан болно. Мөн дотоодын аж ахуй нэгж болон дулааны цахилгаан станц-д нийлүүлэх нүүрсийг хуучин техник дээрээ бүтээлийг нь тооцож цаашид гэрээ байгуулан ажиллана.

Ашиглалтын сестем

Таван толгой нүүрсний 4,8-р уурхайг тээвэртэй ашиглалтын сестемээр ашиглаж байгаа бөгөөд нүүрс олборлолтын явцад шавар, чулууны үе гарсан тохиолдолд ангиллан ялгалт хийж ачдаг ба нүүрс борлуулалтыг шууд уурхай дотроосоо ачилт хийдгээрээ онцлог юм.

Нүүрс олборлолт

Тус уурхай нь 2011 онд 2.0сая тонн нүүрс олборлон борлуулхаас 90.0мян тонн нүүрсийг 8-р уурхайгаас дотоодын болон орон нутгын сумдуудад борлуулах ба 1.91сая тонн нүүрсийг 4,8-р уурхайгаас гадаад зах зээлд борлуулалт хийнэ. Нүүрс олборлолтонд 4,8-р уурхай дээр РС220 маркийн экскаватор -2 ширхэг РС-400 маркын экскаватор -1 ширхэг LG925 маркын авто ачигч 3ш тус тус ажиллаж байна. Нүүрсний давхаргад чулуулгийн 0.2-0.5м зузаантай 1-3үе тохиолдох бөгөөд ачилтын үед ангилан ялгалт хийнэ.

Хөрс хуулалт

2011 онд 4,8 уурхайгаас 4.09сая,м3 хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд хөрс хуулалтын ажилд 4,8 уурхай дээр оператор компанууд болон CAT маркын 5.2кубын шанга бүхий экскаватор 1ш PC220 маркын 1.52 кубын шанга бүхий экскаватор 3ш PC400 маркын 3.6кубын шанга бүхий экскаватор 3ш FAW DongFeng маркын 25-45 тонн даацын автосамосвал 25-40ш тус тус ашиглан хөрсийг ачиж талдаа 1.5-3.8км зайтай 4,8 уурхайн хөрсний гадаад овоолгод зөөж тээврэлнэ.

Овоолгын аж ахуй

Таван толгой уурхайн хөрсний овоолго нь ашиглаж байгаа уурхайгаас хамааран бусад нүүрсний давхрагын байршлын гадна тус тусдаа гадаад овоолго хийсэн. 4-р уурхайн гадаад овоого тус уурхайн зүүн хойд хэсэгт уурхайгаасаа 3-4км-т байрладаг ба хөрсний овоолгийн нэг яруусын өндөр 20м овоолгын түрэлтэнд LG952 маркын авто ачигч 3Ш ажиллана. 8-р уурхайн гадаад овоолго тус уурхайн зүүн урд хэсэгт уурхайгаасаа 1.5-2км-т байралдаг ба хөрсний овоолгын нэг ярусын өндөр 20м овоолгын түрэлтэнд LG952 маркын авто ачигч 1ш ажиллаж байна.

Хөрсний бохирдолыг бууруулах арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөв

Дд

Хөрсний бохирдолыг бууруулах Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугцаа

Хөрсний бохирдолыг бууруулах, арилгах болон түүний биелэлт

Зардал мян.төг

1

Ашиглалтын сестемийг хатуу баримтлах нүүрсний хаягдал бохирдолыг багасгана

Жилийн турш

Хаягдал бохирдолыг багасгах талаар УАТ-өөг баримтлан түүний дагуу гүйцэтгэх буюу цэврэлсэн нүүрсээн скалад болгон бэлдэнэ хариуцах эзэн инженерүүд болон таструуд

УАТ-ны дагуу

2

Ашиглах талбайн үржил шимт өнгөн хөрсийг хуулж овоолгыг тусад нь овоолно

Жилийн турш

4болон 8-р уурхайн ….м.м3 шимт хөрсийг тусд нь овоолго хийж шимт хөрсөө бэлдэнэ хариуцах эзэн инженерүүд болон маструуд

Дотоод төлөвлөлт

3

Шинээр зам гаргаж байгаа замаа арчилж сайжруулана.

Тогтмол

Тосгоноос уурхай хүртэл зам болон бусад карьер орчины замуудыг тогтмол арчилж услана мөн шинээр гарах замыг маш сайн дагтаршуулж өгнө хариуцах эзэн маструуд

3000,0

4

Уурхайн ажлын бус хажуу мөргөцөгт овоолгын хажуу нурал хагарал ан цав зэрэг газруудад анхааруулах тэмдэг хийнэ

Жилд нэг удаа

Карьерийн орчны зам болон бусад газруудад анхааруулах тэмдэг тавих уг тэмдэгийг поспор болон стандарт тэмдэглэл хийнэ

700.0

5

Хуучин овоолгуудын тэгшилгээ ба хэлбэшүүлэлт

Жилд

Уулын мастер инженерүүд

6545.66

6

Овоолгын тавцанг 0.2м-ийн зузаантайгаар шимт хөрсөөр хучиж тараах

Жилд

ЭБОМэргэжилтэн

2393.28

7

Шинээр хөрсчүүлсэн овоолгын талбайд га тутам 20кг-аар бодож олон настын үр цацах

Жилд

ЭБОМэргэжилтэн

1196.64

8

Олон настан ерхөгүр худалдаж авах 16кг

Жилд

ЭБОМэргэжилтэн

80.0

9

Уурхайчдын тосгонд 80ш мод бут тарьж орчиныг тохижуулах 0.1га

Жилд

Хариуцах эзэн тасаг цехүүд

260.6

10

Уурхайчдын орчимын газарт олон настын үр цацаж тариалах 0.8га

Жилд

ЭБОМэргэжилтэн

86.4

Усны бохирдолыг бууруулах арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөв

Дд

Усны бохирдолыг бууруулах Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Усны бохирдолыг бууруулах арилгах болон түүний биелэлт

Зардал мян.төг

1

Уурхайн үндсэн талбайг бороо үерийн уснаас хамгаалах ус орох боломжтой бүх талаас шуудуу татан хамгаалах сэргээсэн

Жилийн турш

Карьер болон уулын ажлын дагуу үерын даланг хийж 4болон 8-р уурхайд ус орох боломж бүхий газруудыг бүгдийг хамгаалж далан татан хариуцах эзэн инженерүүд болон маструуд

500.0

2

Уурхайн хөрсний болон нүүрсний давхаргаас гарах усны ус цуглуулах цөөрөм буюу зумф хийж цуглуулан өндөр хүчин чадал бүхий насосоор уурхайгаас гадагшлуулж суваг татан урсгаж байгаа бөгөөд уурхайн хөрсний зам болон овоолгийн замыг дээрх усаар усалгаа хийж байна

Жилд нэг удаа

4 болон 8-р уурхайн уулын ажил явагдах талбайд орж ирэх үерийн уснаас хамгаалах далан болон хөрсний болон нүүрсний дундаас урсах усыг гадагшлуулах

Дотоод зардал

3

Авто зам карьерын мөргөцөг шинэ овоолгийн тоосжилтоос хамгаалах усалгаанд ус ашигласны төлбөр төлөх

Жилд

ЭБОМэргэжилтэн

3500.0

Дүн

4000.0

Экологийн мониторингийн төв албаар хийлгэх ажил

Ажлын нэр

Хэмжих нэгж

Нэгжийн зардал мян.төг

Нийт зардал мян.төг

1

Агаарын сорьц шинжилгээ хийлгэх

Жилд 2 удаа

35.0

265х2=530

2

Хөрсний сорьц шинжилгээ хийх

Жилд 2 удаа

25.0

490х2=980

3

Усны сорьц шинжилгээ хийх

Жилд 2 удаа

33.0

360x2=720

4

Томилолтын зардал тайлан

Хүнхоног

3хүн3хоногжилд 2удаа

432+720=1152.0

5

Унааны зардал

Км.төг

550км22500х3хүн2удаа=135

135.0x2=270

6

Дүн

3652.0

Байгаль орчинийг хамгаалах удирдлага зохион байгуулалтын тал дээр хийгдэх ажилууд

1

Хүнд механизмын хөдөлгүүрийн тохиргоо үйлчилгээг тогтмолжуулах хөдөлгүүрээс гарах утааны хэмжээг стандартын шаардалга хангах хээмжээнд байлгах

Жилд

Ерөнхий механик, засварын механик

Дотоод төлөвлөгөө

2

Гадаад овоолго болон уурхайн үер усны эвдрэлд өртсөн гулсалт нуралт гарсан хэсгүүдийг тэгшилж засах анхааруулах тэмдэг тавих

Жилд

ХАБЭА-тан инженер уулын мастерууд

1000.0

3

4,8-р уурхай дотор ойр орчимд хатуу ба шингэн хог хаягдал нефтийн бүтээгдэхүүн хаяхгүй байх урдичлан сэргийлэх арга хэмжээ авах анхааруулах тэмдэг хийж байрлуулах

Жилд

Уулын инженер болон мастерууд хариуцна

Дотоод зардал

4

Нийт уурхайчдийг БО түүний баялгийг хамгаалах талаар сургалтанд хамруулах

2011он

ЭБОМэргэжлийн

300.0

5

2011он

ХАБЭА-тан инженер

200.0

6

2011он

ХАБЭА-тан инженер

200.0

7

2011он

ХАБЭА-тан инженер

350.0

8

2011он

ЭБОМэргэжлийн

20000.0

Байгаль орчиныг хамгаалах талаар хийгдэх ажил шаардагдах хөрөнгийн тоо

ДД

Агаар бохирдолыг бууруулах хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугцаа

Агаар бохирдолыг бууруулах арилгах түүний биелэлт

Зардал мян.төг

1

Хөрс нүүрсний мөрөгцөгүүд уурхайн дотоод тээврийн замыг услана

Жилийн турш

Усалгааны 6 машын өглөө 8цагаас оройн 8ц буюу 10ц хүртэл усална тухайн өдөр гарч байгаа маструудаар гүйцэтгүүлнэ

Дотоод зардал

2

Нүүрсний мөргөцөг өөрөө шатах нөхцөлүүдийг арилгах овоолго болон ажилын бус хажуу дахь нүүрсний хаягдалыг хөрс шавраар дарна

Жилийн турш

Энэ нөхцөл манай 8-р уурхайн отвалд ихэвчлэн болдог үүнийг өдөрт нь гарч байгаа хөрс цэвэрлэгээ хийж буй машинууд тухайн өдөр гарч байгаа маструудаар гүйцэтгүүлнэ

2000.0

3

Ажилчдын эрүүл ахуйг хамгаалах хэрэгслээр болон хоормог ислэг хоолоор хордлого саармагжуулж хангана

Жилийн эхэнд

Ажлын хоол хүнс хор саармагжуулах бүтээгдэхүүн өдөр бүр үзэмний жүүс улиралд 20ш вакус хариуцах эзэн ХАБЭА-тан инженер

5000.0

4

Маалийн худгын дэргэд говьд ургахад тохиромжтой мод олон наст ургамал суулгац тарьж нөхөн сэргээлтэнд ашиглах боломжтой туршилтын талбайтай болох 3га

Жилд

Гэрээт байгууллага

6300.0

5

Мэргэжлийн эмч нарын үзлэгт бүх ажиллагсадыг хамруулах

Жилд

ХАБЭА-тан инженер байгууллагын их эмч

3760.0

Таван толгой уурхайн 2011 оны эдийн засгийн үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд

Хэмжих нэгж

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

1

Борлуулалтын орлого

Сая.төг

60460.0

2

Сая.төг

441.4

3

Нийт зардал

Сая.төг

31436.2

4

Үйлдвэрлэлийн зардал

Сая.төг

28096.3

5

Татвар ноогдох орлого

Сая.төг

29465.2

6

Аж ахуйн нэгж байгуулагуудын орлогын албан татвар

Сая.төг

6916.3

7

Цэвэр ашиг

Сая.төг

22548.9

8

Өмчлөгчид хувиарлах ногдол ашиг

Сая.төг

14656.8

9

Ногдол ашигийн татвар

Сая.төг

10

Үндсэн хөрөнгийн нийт үнэ

Сая.төг

6736.9

11

Нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг

Төгтн төгм3 төг г

2891,9төгтн4724.58төг м3

Нүүрсний чанарын үзүүлэлт

Тус ордын нүүрс нь 2-4 зэргийн хувиарлалттай 0.91%-ийс 1.35% хийн гялгартай, коксждог болон тослог төрлийн нүүрс юм. ГОСТ-8162-79-ийн ангилалаар 4-8р давхарын нүүрс К13 ба КЖ14 маркд VIIIв давхаргын нүүрс ГЖ маркд багтаж байна. 3-9 давхаргын нүүрсний үнслэгийн хэмжээ 7,9-10% үлдэгдэл үнслэг 21-27.2% хортой хольц байхгүй, бага хүхэртэй 0.8% хүртэл, дундаас өндөр фосфортой (0.03-01%) нүүрс юм. 3-9 давхаргын нүүрс нь баяжуулалтгүйгээр металлургид кокс болон ашиглах бүрэн боломжтой. Бусад давхаргын нүүрсний 30-40%-ийг баяжуулж ашиглах боломжтой. Исэлдсэн нүүрсний хамгийн бага дулаан гаргалт нь 18-28.8 мДж/кг. Нүүрс нь ордын хэмжээнд газрын гадаргууд ойрхон хэсэгтэй өгөршилд орж чанарын шаардлагыг хангахгүй болсон бөгөөд энэ хэсгийн технологийн шинжилгээгээр давхаргын нүүрсний хувийн дулаан гаралт, ажлын түлшний хувийн хамгийн бага дулаан гаралт зэргээр нь тодорхойлсон харин исэлдсэн нүүрсийг петрографийн аргаар тогтоосон. Нөөцийн дэвсгэр болон зүсэлтийн зураг дээр өгөршсөн нүүрс ба шаардлага хангахгүй исэлдсэн нүүрсний хил заагыг ялгаж өгсөн. Шаардлага хангахгүй өгөршсөн нүүрсний хүхрийн агуулга 0.31-0.7% дундаж 0.49% дулаан гаралт 6208-8100 ккал/кг буюу 26мДж/кг, чийглэг 6.7-8.7%, үнслэг 26-44%, дундаж 40% байна.

Нүүрсний давхаргын уналын өнцөг нь 5-250, өнгөн хөрсий зузаан 0,5-3м давхарга дах чулуулгын үенцэрийн зузаан 0.2-0.9м хооронд хэлбэлзэнэ. Давхаргын зузаан нь 2-40м хүртэл хэлбэлзэх бөгөөд дундаж зузаан 10м, суналын дагуух урт нь 3-5 км хүртэл үргэлжилнэ.

Тус ордын нүүрс нь хувирлын зэргээрээ КЖ маркийн коксжих нүүрсний ангилалд багтана. 8-р давхаргын нүүрсний исэлдсэн байдал физик механик, химийн шинжээр нь исэлдсэн ба исэлдээгүй коксжих нүүрс гэж ялгадаг. Энэ давхаргын нүүрс нь гялалзсан хар өнгөтэй, гялгар хар зураастай, коксжих чанартай.

Ордын эдийн засаг газарзүйн тодорхойлолт

Таван толгойн ордын байрлал буй район нь дов толгодорхог гадаргуутай говь хээрийн бүсэд хамаарах бөгөөд гадаргуугын үнэмлэхүй өндөржилт нь 1515-1560м, өндөржилтийн зөрүү 5-20м-т хэлбэлздэг. Тус район нь эх газарын эрс тэс уур амьсгалтай, жилд дунджаар 154мм хур тундас ундагийн ихэнх нь зуны улиралд ордог бөгөөд бүрэн ууршдаг. Салхи ихэвчлэн баруун ба баруун хойноос салхилна. Намар болон өвлийн улиралд бараг салхилдаггүй. Таван толгойн орд нь газар хөдлөлийн 7 хүртлэх баллын бүсэд багтдаг. Тус ордын районд говь хээрийн бүсэд тохиолддог ургамал амьтан байдаг.

Ордын районд хүн ам цөөтэй, эдийн засгын хөгжил муутай, үндсэн оршин суугчдын дийлэнх нь үндсэндээ малчид байдаг. Цөөн тооны хүмүүс тавантолгой уурхайд ажиллдаг.

Тус ордын нөөцийн хэмжээ их дэлхийд ховор байдаг коксждог нүүрстэй.

Зам харилцааны хувьд ердийн хөрсөн замаар жилийн дөрвөн улирлын туршид хаашаа ч холбогдох боломжтой. Мөн Чойр Сайншандын төмөр замд холбогдох боломжтой зэрэг нь эдийн засагийг хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Тавантолгойн нүүрсний ордын талбайн байршлыг Зураг №1-д үзүүлэв